Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
- 2 цаг 43 мин
- Цаг агаар
- 0
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2026 оны 06-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)