П.Бүрэнтөгст нутгийн зөвлөл нь Lexus-570 бэлэглэлээ

Аймгийн цолтой улсынхаа баяр наадамд зодоглож 9 давж түрүүлсэн Д.Бүрэнтөгс энэ жилийн хамгийн одтой бөх байлаа. Улсын арслан цол хүртсэн түүнд Увс нутгийнхан хөл алдаж байна.

Аймгийн цолтой улсынхаа баяр наадамд зодоглож 9 давж түрүүлсэн Д.Бүрэнтөгс энэ жилийн хамгийн одтой бөх байлаа. Улсын арслан цол хүртсэн түүнд Увс нутгийнхан хөл алдаж байна.

Сүүлийн хоёр жилийн наадмын түрүүг увсынхан авч байгаа нь нутгийн зөвлөлийнхнийг сандаргаж байгаа бололтой. Гэхдээ наадамдаа түрүүлсэн бөхдөө гар татдаггүй энэ нутгийнхан шинэхэн арслангийнхаа цолыг  Lexus-570 машинаар мялаасан байна.

Мөнгөлөг өнгийг шинэхэн машиныг нь  уяачдын наадмаар гардуулжээ. Мөн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн мөнгөн шагналыг баяр наадмын комиссоос гардуулсан байна. Арслан П.Бүрэнтөгст 15 сая төгрөг, Д.Рагчаад 7 сая төгрөг гардуулжээ.

 

Улсын гарьд цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группийн бөх Д.Рагчаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хоёр өрөө байр бэлэглэсэн. Тэгвэл долдугаар сарын 13-нд болсон уяачдын наадмын үеэр нутгийн зөвлөлөөс нь түүний гарьд цолыг “Land Cruiser-200” маркийн автомашинаар мялаажээ.

Цолны мялаалгыг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Архангай аймгийн Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ч.Ганзориг гардуулан өгсөн байна.

www.times.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)