“Азийн хүүхдүүд” олон улсын V наадмаас монгол хүүхдүүд 42 медаль хүртлээ

Энэ сарын 4-15-ны хооронд ОХУ-ын Якут Улсын нийслэлд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын спортын V наадамд манай улсын өсвөрийн тамирчид оролцсон.
Энэ сарын 4-15-ны хооронд ОХУ-ын Якут Улсын нийслэлд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын спортын V наадамд манай улсын өсвөрийн тамирчид оролцсон.
Тус наадам спортын 18 төрлөөр явагдсанаас Монголын баг 103 тамирчны бүрэлдэхүүнтэй 16 төрөлд оролцжээ.
Ингээд есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртсэн байна. Энэхүү амжилтаараа шар тивийн 26 орноос багийн дүнгээрээ гуравдугаар байрт шалгарчээ.

М.НАРАН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)