“Юнител” таван азтанаа тодрууллаа
- 2011-11-04
- Үнэн
- 0
Оюутан, залуу хосууд азтанаар тодорсонд иргэд сэтгэл хангалуун байлаа.

Оюутан, залуу хосууд азтанаар тодорсонд иргэд сэтгэл хангалуун байлаа. “Юнител” групп таван жилийнхээ ойг тохиолдуулан Бүрэн тавилгатай байраар хэрэглэгчдэдээ бэлэг барих урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ.Хоёр сарын турш үргэлжилсэн “Таван байр таван азтан” хөтөлбөрийн сүүлчийн азтануудыг өнгөрсөн сарын 30-нд тодрууллаа. Тав дахь супер азтанаар Чимэд-Очирын Батсайхан тодорч. бүрэн тавилгатай байрны эзэн боллоо. Мөн Д.Гэлэгням IDEOS X5 андройд гар утас, Ө.Сүхбаатар Live модем, П.Цэцэгмаа Wind гар утас, Б.Номинзол Dopin гар утас хожсон юм. Тав дахь тохиролын азтанууд өчигдөр батламжаа гардаж авсан бөгөөд “Юнител” группийнхэн нийт азтануудаа хүлээн авч талархал илэрхийллээ.
“Юнител” группээс зохион байгуулсан сугалаат аяны үр дүнд амьдралд дөнгөж хөл тавьж буй оюутан, орон нутгаас нийслэлд суурьшаад төвхнөж амжаагүй байсан бүсгүй, залуу хосууд азтанаар тодорч бүрэн тавилгатай орон сууцны эзэд болсон юм.Тиймээс иргэд тус группийн сугалааны тохирол нүдээ олсон, шударга болсон гэдгийг онцолж байлаа. Бүрэн тавилгатай таван байрнаас гадна 20 хэрэглэгч азтанаар шалгарч IDEOS X5 андройд гар утас, Live модем, Wind гар утас, Dopin гар утаснуудыг шинэ дугаар, үйлчилгээний эрхийн хамт хожсон билээ.
Юнител группээс байрныхаа түлхүүрийг гардсан тав дахь азтан Ч.Батсайхантай ярилцлаа.
-Азтанаар шалгарч бүрэн тавилгатай байрны эзэн болсонд баяр хүргэе.-Баярлалаа. Одоо ч сайхан итгэхгүй л байна. Үнэхээр сайхан байна. Юнител группийн хамт олонд баярлалаа. Азтанаар шалгарснаас хойш надад 5000 шахам мессеж ирж, хэдэн мянган хүн баяр хүргэж ярилаа. Тэгэхээр Монголын ард түмэндээ бас баярлалаа.
-Азтан болсноо яаж мэдсэн бэ?
-Азтан шалгаруулах үеэр хөдөө явчихсан, утас салгаатай байсан.Шалгаруулалт болсны маргааш өглөө утсаа нээтэл маш олон баярын мессеж ирчихсэн байсан. Эхэндээ бол надаар тоглоод, дугаар андуураад байгаа юм байна л гэж бодсон. Өдөр нь “Юнител группээс ярьж байна. Та бүрэн тавилгатай байр хожлоо” гэхэд л итгэх шиг болсон.
-Өөрийгөө азтан болно гэж төсөөлж байсан уу?
-Сугалааг худлаа, жүжиг л гэж боддог байлаа. Гэхдээ горьдлого тээгээд өмнөх байрны эзэд шалгаруулах тохирлыг үздэг байсан. Санаандгүй хүмүүс байр хожоод байхаар нь шударга явагдаж байгаа юм байна л гэж бодсон. Үнэндээ яг байрны эзэн болно гэж төсөөлж байгаагүй. Эхний гурван байрны эзэн шалгаруулах тохирлыг алдалгүй үзсэн. Сүүлдээ “Найдваргүй боллоо” гээд орхичихсон хэрэг. Гэтэл санаандгүй байртай, бүр бүрэн тавилгатай байртай болчихлоо.
-Танайх өмнө нь хаана амьдарч байсанэ?
-Гэр хороололд гурван хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг байсан. Хүүхдүүд маань онгироод сүйд байгаа. Би барилгын засал, чимэглэл хийдэг.Энэ ажлаа хийгээд байртай болног эвэл 20-30 жил шаардлагатай шүү дээ. Тэгэхээр үнэхээр их баярлаж байна.
-Өмнөх дөрвөн байрны эзэдтэй танилцсануу?
-Танилцсан. Бие биедээ баяр хүргээд, холбоотой байгаа. Анхны азтан өөрөө надад баяр хүргэж ярьсан.
-Та Юнителийн хэрэглэгч болоод удаж байна уу?
-Анхны хэрэглэгчдийн нэг шүү дээ. Манай гэр бүлийнхэн бүгд Юнителийн үнэнч хэрэглэгч. Найдвартай, үйлчилгээ сайтай компанийг сонгосондоо баяртай байдаг.










Сэтгэгдэл (0)