Хятад улсын газар нутгийн санаархал

Дам сонсоход Хятадын удирдлагууд одоогоор Япон, Солонгосын бүс нутгаас өөрийн болгож болохуйц газар нутгийг хэлэлцэж буй сурагтай.
-Хятадын их удирдагч Мао Зэ Дун хүчирхэг улс байгуулаад зогсохгүй, “Бид хүчирхэг гүрнийг байгуулахын тулд дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь эзлэх ёстой” гэсэн аугаа том зорилготой байжээ. Хятад Улс өнөөдөр ч хөршүүдийнхээ газар нутагт санаархсан зорилгоо орхиогүй байна. Үнэн хэрэгтээ АНУ бүс нутгийн маргаантай асуудалд шийдвэр гаргагч байхыг мөрөөддөг. Гэвч Хятадын эрх мэдэлтнүүдийн хувьд америкчуудын санал ямар ч нэмэргүй нь тодорхой-

Мао Зэ Дуны өөрийн болгох зорилготой байсан газар нутгийн жагсаалтад Бирм, Лаос, Энэтхэгийн хойд бүс нутаг, Непал, Бутан, Таиланд, Малайз, Сингапур, Киргиз, Монгол, Тайвань, өмнөд Казахстан, Афганистаны Бахдашан суурин, алс дорнодын зүүн өмнөдөөс Охотск хүртэлх нутаг бичигдсэн байсан бөгөөд Цин хаант гүрний уналтын үед үрэгдсэн байна. Гэсэн хэдий ч эдгээр орон, бүс нутгийг өөрийн болгох бодлого өнөө хүртэл гээгдэж хоцорсонгүй, харин ч нэлээд идэвхжиж байгаа гэнэ.
Дам сонсоход Хятадын удирдлагууд одоогоор Япон, Солонгосын бүс нутгаас өөрийн болгож болохуйц газар нутгийг хэлэлцэж буй сурагтай. Япончуудын хувьд Оросын тэргүүн, томчуул Курилын арал уруу байнга зочилдог нь үргэлжид түгшүүрийн дохио хангинуулдгаас гадна Хятадын шүүхийнхэн Сенкаку арлын маргаантай бүс нутагт чөлөөтэй нэвтэрч байгаа нь багагүй дарамт учруулдаг.
Уг арлыг Хятадын тал өөрийнхөө эзэмшлийнх, Дяоюйдао гэдэг нэртэй байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа Япончууд уг арлыг АНУ-аас асууж байгаад өөрсдийн дураар эзэмшчихсэн гэж тодотгодог. Арал дээр байгалийн хийн нөөц их хэмжээгээр илрээд байгаа. Загасны нөөц ч асар их байдаг.
Газар нутгийн ямар ч маргаан, түүнийг шийдвэрлэх нь нэлээд том асуудал болдог. Хэрвээ Хятад Улс дээр дурдсан “гээгдсэн” жагсаалт дахь газраас нэгэнд нь атугай “нэрээ дэвшүүлэн” зүтгэвэл зогсоох аргагүй л болох байх. Хятадууд оросуудтай хамтран ажиллахдаа ихэд баяртай байдгаас гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнга нэгийгээ дэмждэг. Мөн дипломатуудын хувийн уулзалтад Ойрхи дорнодыг хуваан эзэмших саналыг наргиан, яриа аль алинаар нь байнга л сануулдаг.
Манай хүн амын тоо тэрбум гараад явчихлаа, харин танай /Оросын/ асар уудам нутаг дэвсгэр дээр 150 сая хүн бага байна гэж тодотгодог. Гэхдээ бүс нутгийн төлөөх Хятадын санаархал одоохондоо Өмнөд Солонгос, Японыг чиглэсэн байгаа.
Бүс нутгийн маргаантай асуудлууд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа ч Япон, өмнөд Солонгосын талд тэдний хувиршгүй хамтрагч АНУ зогссоор байна. Бээжин бол газар нутгаа өргөсгөх тэмцэлд хүч үзэхэд бэлэн цор ганц нийслэл. Сүүлийн 10 жилд Америк санхүүгийн хөөс үлээж байх зуур Хятад Улс аж үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлээд зогсохгүй цэрэг дайны техникээ хангалттай базааж авсан гэгддэг.

“Правда.ру“
Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)