Б.Обамагийн бас нэг өрсөлдөгч
- 2012-07-16
- Дэлхий
- 0
Америкийн Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стайн АНУ-ын Ерөнхийлөгчийн
сонгуульд нэрээ дэвшүүлснээр, Цагаан ордны одоогийн тэргүүн Барак Обама,
Митт Ромни нарын өрсөлдөгч болж байгаа юм.
Америкийн Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стайн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснээр, Цагаан ордны одоогийн тэргүүн Барак Обама, Митт Ромни нарын өрсөлдөгч болж байгаа юм.
Өдгөө 62 настай Стайныг “ногооныхон” Балтиморт хийсэн намын хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ албан ёсоор зарласан байна.
Гэвч улстөрчдийн таамаглаж буйгаар нэр дэвшигч хатагтайд ялах боломж бараг л үгүй аж. Гэхдээ хоёр хүчтэй нэр дэвшигчийн тэмцэлд сонирхолтой нөлөө үзүүлж болзошгүйг онцолж байгаа юм.
Тэрбээр эмч мэргэжилтэй агаад сонгуулийн өмнөх уриа нь ажилгүйдэл, хүрээлэн буй орчинг хамгаалах гэсэн тодотголтойгоор явагдаж буй гэнэ. “ИТАР-ТАСС”- ын онцолж буйгаар Стайн 2002 онд Массачусетс мужийн захирагчийн албанд Ромнитой өрсөлдөн ялагдал хүлээж байжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)