Уго Чавес: Хэрвээ би ялагдвал, Венесуэлд иргэний дайн болно

Венесуэлийн тэргүүн Уго Чавес өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл улс оронд иргэний дайн үүснэ хэмээн мэдэгдсэн байна.
Венесуэлийн тэргүүн Уго Чавес өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл улс оронд иргэний дайн үүснэ хэмээн мэдэгдсэн байна.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн. Одоогийн төрийн тэргүүний гол өрсөлдөгчөөр барууны хүчний тэргүүн Энрике Каприлес тодроод байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн санал асуулгын дүнгээс харахад сонгогчдын дийлэнх нь Чавесийн төлөө саналаа өгөх төлөвтэй байна.
“Хэрэв барууны хүчний нэр дэвшигч энэ сонгуульд ялалт байгуулвал 14 жилийн турш миний удирдлага дор байсан нийгмийн хэв журам алдагдаж, манай оронд иргэний дайн болох нь гарцаагүй” хэмээн Венесуэлийн төрийн тэргүүн сонгогчидтойгоо уулзах үеэр онцолсныг “Риа-Новости” дамжуулсан байна.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)