Хэрэгтнийг 24 жилийн дараа баривчилжээ
- 2012-07-16
- Дэлхий
- 0
Мексикийн Засгийн газар АНУ-д удаан хугацааны турш эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнийг саатуулсан байна.
Мексикийн Засгийн газар АНУ-д удаан хугацааны турш эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнийг саатуулсан байна. 24 жилийн турш цагдаагийн ажилтнуудын эрэлд байсан хэрэгтэн Винсент Лэгренд Уолтерс амралт сувиллын хот Канкунд аялж яваад баригджээ.
Тэрбээр хүн амины хэрэг, хар тамхи мансууруулах бодисны наймааны хэрэгтэн бөгөөд АНУ-ын мужуудад эрэн сурвалжлагдаж буй хамгийн аюултай 15 гэмт хэрэгтний нэг байжээ.
Энэ олон жилийн хугацаанд гэмт хэрэгтэн гадаад төрх, амьдралын хэв маягаа эрс өөрчилж, Оскар Ривер хэмээх нэрээр мексик үндэстэн мэт амьдарч байсныхаа хүчинд амжилттай зугтааж чадаж байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Канкуны олон улсын нисэх онгоцны буудалд ажиллаж байсан бөгөөд ажил дээрээсээ баривчлагдсан аж.
Дашрамд сонирхуулахад, АНУ-д хамгийн өндөр эрэлттэй гэмт хэрэгтний жагсаалтыг Осама бен Ладен тэргүүлдэг байсан бол түүний үхлийн дараа Мексикийн “Картеля де Синалоа” бүлэглэлийн толгойлогч Хоакин Гусман Лоэра тэргүүлэх болсон юм. Тухайн үед түүнийг баривчилсан тохиолдолд таван сая ам.долларын шагналтай гэж байжээ.
Хар тамхины наймаачин Гусман “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг бөгөөд АНУ-ын кокаины зах зээлийг дангаараа хянадаг гэх мэдээлэл бий.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)