Олимпод зориулсан цэнгэлдэхийн өртөг 250 сая евро
- 2012-07-16
- Спорт
- 0
Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай зуны олимпийн XXX наадам эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ.
Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай зуны олимпийн XXX наадам эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Энэ удаагийн спортын их наадам Английн Лондон хотноо зохион байгуулагдана.
XXX олимпийн наадмын тоглолтод зориулж англичууд нийт зургаан стадион шинээр бүтээн босгосон билээ. Тэдгээрээс нээлт, хаалтын ажиллагаа явагдах стадион олон улсын спорт сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм.
Олимпийн наадам эхлэхээс 2012 цагийн өмнө нээлтээ хийсэн тус стадион 80 мянган хүний суудалтай бөгөөд 250 сая еврогийн өртөгөөр бүтсэн гэнэ.
Стадионы нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор гадаад, дотоодын 40 гаруй мянган үзэгч цуглажээ. Оросын спортын тайлбарлагч Сергей Андреев “Би амьдралдаа ийм тансаг стадион үзэж байсангүй. Англичууд энэ удаагийн олимпийн тоглолтод үнэхээр их хүчин чармайлт гаргаж бэлтгэж байгаа нь харагдаж байна.
Энэ стадионоос миний бие Оросын мянга мянган спорт сонрихогчдод олимпийн нээлтийг шууд дамжуулах болсондоо баяртай байна” хэмээн ярьжээ.
Олимпийн тоглолтын дараа стадионыг хөлбөмбөгийн цэнгэлдэх болгох агаад одоогоор ямар багийн эзэмшилд шилжүүлэхээ Английн олимпийн хороо шийдээгүй байна. Мөн энэ стадионд 2017 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Р.ОЮУНГОО
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)