Хятад цахим сүлжээнд хяналт тавина

Хятадын радио, телевизийн улсын хорооноос хүчирхийлэл, садар самуун, бүдүүлэг үг хэллэг агуулсан цахим сүлжээний бичлэгүүдэд хяналт тавих журам баталжээ.
Хятадын радио, телевизийн улсын хорооноос хүчирхийлэл, садар самуун, бүдүүлэг үг хэллэг агуулсан цахим сүлжээний бичлэгүүдэд хяналт тавих журам баталжээ.
Уг журмаар бичлэгийг интернэтэд байршуулахаас өмнө агуулгад нь хяналт тавьж, журамд нийцээгүй бичлэгүүдийг хасах гэнэ. Ингэснээр залуучуудын цахим сүлжээгээр үйлддэг гэмт хэргийн тоо буурч, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үзэгдлээс сэргийлэх болно хэмээн эрх баригчид үзэж байна.
Хятадад олон нийтийн сүлжээний “Youtube” цахим хуудсыг хааж, гадаадын цахим хуудсуудын үйл ажиллагааг хүчээр зогсоож байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буйн тод илрэл хэмээн “Би-Би-Си” агентлаг мэдээлсэн юм.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)