Монгол Улсын начин Р.Пүрэвдагва: Нуугаад яахав, би багын шартай хүүхэд байсан

Архангай аймгийн Булган сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, “Стройка” группын бөх, Монгол Улсын шинэ залуу начин Рэнцэнбямбын Пүрэвдагватай ярилцлаа.
Архангай аймгийн Булган сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээ, “Стройка” группын бөх, Монгол Улсын шинэ залуу начин Рэнцэнбямбын Пүрэвдагватай ярилцлаа.

-Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор амжилттай барилдаж, Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрлээ. Нийт уншигчийнхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл өндөр байгаа. Би төрийнхөө их баяр наадамд гурав дахь жилдээ зодоглож энэ эрхэм цолонд хүрлээ. Анхны жил хоёрын даваанд улсын начин Ж.Чулуунбатыг аймгийн арслан байхад нь, гурвын даваанд аймгийн арслан Л.Цэрэнтогтохыг давж, дөрвийн давааны оноолтоор улсын заан Б.Соронзонболдод өвдөг шороодсон. Анх удаа төв цэнгэлдэх хүрээлэнд барилдахаар очиход маш сайхан сэтгэгдэл төрж билээ. Цэнгэлдэх хүрээлэн их том санагдсан. Ардын хувьсгалын түүхэн ойн нээлтийн арга хэмжээ маш сүр дуулиантай, “Монгол минь” гэж огшмоор тийм гоё эхэлдгийг би өмнө нь мэдээгүй. Харин өнгөрсөн жил гурвын даваанд улсын начин С.Багахүүд өвдөг шороодсон. Ер нь манай үзэгчид хурдан шуурхай, уран хурц барилдаантай бөхчүүдэд хайртай байдаг. Тийм болохоор би ч гэсэн давшиж барилдах юмсан гэж боддог юм.

-Энэ наадмын хамгийн хэцүү учраа хэн байв?


-Ер нь учраа бүхэн чанга байсан. Хэдий тийм ч бодсон мэхээ зоригтой хийж барилдах төлөвлөгөөтэй байсан. Тэр маань ч энэ эрхэм цолонд хүргэлээ. Ер нь улсын наадмын өндөр даваанд сул өрсөлдөгч гэж байхгүй л дээ.

-Наадмын бэлтгэлээ хаана, хэрхэн базаав?

-Энэ жилийн хувьд бэлтгэл гайгүй байсан. Би 2006 оноос эхлэн Өсөхөө аварга тэргүүтэй нутгийнхаа ах нартай хамт “Бөх билэгт” дэвжээндээ наадмын бэлтгэлд гарсан. Энэ жил ч мөн нутгийнхаа бөхчүүдийн галд гарсан.

-Дөрвийн даваанд учраа таарах магадлалтай бөхчүүдээ та судалж байсан биз дээ?

-Би тийм судалгаа огт хийдэггүй. Улсын наадмын даваанд хэнтэй ч таарч болно шүү дээ. Тэгээд ч торгон ногоон дэвжээнд учраа таарсан л юм хойно хэнтэй ч уран мэхийг уралдуулан барилдъя гэж боддог. Ер нь бол ямар ч үед бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн хийгээд шударга барилдвал сайхан.

-Аймгийн хурц арслан цолтой хоёр дахь наа дамдаа зодоглолоо. Цол дагаж бяр гэдэг... Үнэн ч юм уу?

-Би 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд залуу бөх байхдаа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Дараа жил нь мөн аймагтаа барилдаж, аймгийн арслан Л.Шинэбаатартай үлдэн үзүүрлэсэн. Харин 2010 онд Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн Даншиг наадамд түрүүлж, хурц арслан цол хүртсэн. Ер нь цол нэмэхийг хариуцлага, мөн урам зориг гэж ойлгодог. Тийм болохоор урам зориг нэмэгдэлгүй яах вэ. Үүнээс гадна аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд ам авах, улсын цолтой бөхчүүдтэй оноолт таарах гээд цолныхоо үр шимийг мэдэрсэн.

-Та барилдааны тэмдэг лэл хөтөлдөг үү?

-Анх оюутан болж, хотод орж ирснийхээ дараа нэг хэсэг тэмдэглэл хөтөлж үзсэн. Сүүлийн үед огт хөтлөөгүй ээ. Зарим нь өөрийнхөө барилдааныг камераар хүртэл бичиж авдаг юм билээ. Сүүлд нь алдаа оноогоо тунгаахад хэрэгтэй байх.

-Цолчин засуулын хүү, олон бөх ах нартай болохоор өөрийн тань хувьд бөхийн ертөнцийг сонгохоос өөр гарц байгаагүй юм шиг санагддаг юм?

-Тэгэлгүй яахав. Би хоёр талаасаа бөхийн удамтай. Манай аав орон нутагтаа олон жил бөх цоллосон. Мөн аавын минь талд гарьд цол хүртсэн Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон гээд олон бөх бий. Тэгэхээр надад аавын минь Монгол бөхийн хөгжилд хүч нэмрээ оруулж яваа, ах нарын маань амжилтууд нөлөөлсөн. Тэгээд ч би багын л бөхийн хорхойтой хүүхэд байлаа.

-Тэгвэл бөхийн гарааг хэрхэн эхлэв?

-Миний бөхийн гараа спортын мастер С.Буян баг шийн дугуйлангаас эхэлсэн. Энд үндэсний бөх, чөлөөтөөр бэлтгэл хийж эхэлсэн. Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд С.Буян багшийнхаа удирдлагад ирж, нөгөөдүүлдээ бас “нухуулна”. Хөдөөний хүүхдүүд хэрхэн яаж барилддаг тэр арга барилаар л хүч үзнэ шүү дээ. Ер нь манай үеийнхэн их мундаг. Тэгээд ч хүн үеийнхэндээ илүү хайртай байдаг юм шиг байгаа юм. Одоогоор манайхнаас Ө.Даваабаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Содномдорж гээд улсын өндөр цолонд хүртсэн залуус байна.

-Улсын өндөр цолтнуудын босго болсон үн дэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэм цээнд оролцож байв уу?

-Гурван жил үндэсний бөхийн улсын аварга шал гаруулах тэмцээнд орол цоод медалиас мултарч, шагналт байрт орж байсан.

-Ердийн үед долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийх үү?

-Амралтын өдрүүдэд барилдаан байхгүй бол бүх өдөрт нь бэлтгэл хийдэг.

-Уучлаарай, би таны халаас руу өнгийх гээд байна л даа. Аминдэм, уураг авахад сард хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ. Энэ бүхнийг өөрийн олж байгаа мөнгөөрөө аргалаад, дээрээс нь амьдралын ахуйн хэрэгцээгээ хангаж дөнгөх үү?


-Өдөр бүр бэлтгэл хийж байгаа үед алдагдсан эрч хүчээ нөхөх аминдэм чухал. Тийм болохоор өөрсдийнхөө чадал чинээнд тааруулаад таардаг, таардаггүйгээ сон гоод л хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн үед бөхийн спортыг дэмждэг албан байгууллага, пүүс компани хувь хүн их болсон учир тэгж их санаа зовохгүй байж болно л доо. Миний хувьд “Бөх билэгт” дэвжээний тэргүүн н.Болор ах, мөн “Стройка” группын удирдлага хамт олон дэмждэг. Тийм болохоор намайг тусалж дэмждэгт нь баярлаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй.

-Нууц биш бол таны сарын орлого хэд вэ?

-Бизнесмэнүүд, эсвэл томчууд шиг тийм их мөнгө олохгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ яахав, бөхийн цагаан буянаар болоод л байна. Хамгийн гол нь дур хүсэлдээ хөтлөгдөн энэ замыг сонгосон болохоор мөнгө төгрөг гэлтгүй амжилтын төлөө сайхан барилдах нь чухал гэж үздэг. Хэн ч өөрийнхөө дуртай ажлыг хийхэд түүнээсээ сэтгэл ханамж авч амьдардаг. Миний хувьд бөхийн спорт бол яг ийм л зүйл. Гэхдээ хөлсөө гаргаж олсон болохоор давааны маань мөнгө илүү амттай санагддаг шүү.

-Ингэхэд таныг бөх сонирхогчид их шартай гэж дүгнэдэг юм?

-Нуугаад яахав. Би багийн л шартай хүүхэд байсан. Тэгэхээр энэ миний унаган араншин байж таарна. Энэ зан байдал маань ч амжилтад хүрэхэд нөлөөлөх байх гэж итгэдэг. Тэгээд ч би дотроо “юм” нууж хадгалаад байж чаддаггүй зантай. Бүх зүйлээ гаднаа илэрхийлдэг. Заримдаа өрсөлдөгч рүүгээ юу гэж хэлснээ сүүлд нь санадаггүй юм. Гэхдээ энэ бүхнээ хадгалаад явна гэж байхгүй л дээ. Спортын өрсөлдөөн гэдэг гэгээн зүйл болохоор дороо л мартагдаж, найз нөхөд сайн ах дүү хэвээрээ үлддэг.

-Энэ зангаасаа болж, хариуцлагатай өрсөлдөөнд алдаа гаргасан удаа байгаа болов уу?

-Байлгүй яахав. Гэхдээ хүнд зохих хэмжээний ааг омог, хор шар байх ёстой.

-Спорт гэдэг залуу насных. Тэгэхээр хэзээ нэгэн цагт орхих жамтай. Харин залуу хүний хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, өөрий гөө хөг жүүлэх талаар хэрхэн анхаардаг вэ?


-Энэ нийгэмд мэдлэг боловсрол чухал. Бөх ч гэлээ залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлэх, үр хүүхдэдээ сайн аав байх тухай бодолгүй яахав. Гэхдээ нэгэнт сэтгэлээ өгөөд хөдөлмөрлөж байгаа болохоор өдөр бүхэн бэлтгэл хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Тийм болохоор цаг зав хомс. Гэхдээ цаг завгүй гээд яваад байж болохгүй биз дээ. Тийм болохоор цаг заваараа хэл сурах тухай бодож л байна.

-Цаг зав гаргаж яарилцсанд баярлалаа. Цолоо ахиулсны тань дараа эргэн уулзъя.


-Сайхан ерөөл байна. Улсын начин хэмээх эрхэм цолондоо эзэн байж, цаашид баталж, ахиулахын төлөө хичээж барилдана аа.

Д.ГАНБААТАР

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (124.158.107.83)

    2013-03-04

    нутгийн ахдаа амжилт хүсье.аврага авахх болтугай.үргэлж дэмжиж байдаг шүү.хөөрхөншд.

  • Зочин (202.170.64.59)

    2012-07-18

    Ухаантай сайхан залуу байна Цолоо ахиулж ард түмнийхээ итгэлийг хүлээж сайхан баилдаж биднийг баямгаж яваарай Олон хүнийг баясгаж явахад амьдрал өөрөө л дэвжээд ирнэ дээАмжилт хүсье

  • (202.179.20.213)

    2012-07-17

    Ner saitai kompaniin buh bol oo

  • (202.179.20.213)

    2012-07-17

    Яваандаа нэр хїндтэй ашиг орлого ихтэй хорголоо тоолсон харамч зангїй компанийн бєх болсон чинь зєв шїї Спорт гэдэг залуу насны ажил байдаг учир нэг мэдэхэд олигтой хєрєнгє мєнгє базааж амжаагїй байж байтал амжилт буурдаг юм шїї Цалин мэтхэнээр хуураад байдаг хїмїїсээс хурдхан холдсон нь дээр байдаг юм шїї дээ Чамайг одоохондоо бол ямар ч мєнгєтэй компани авна шїї Нэрэлхээд хэрэггїй Сїхбат аварга Мєнхбаатар арслан гээд компаниа олон сольсон бєхчїїдийг хэн ч буруутгаангїй юм шїї Ер нь нэг компанид удаад хэрэгггїй шїї