Рей Аллен дахин аваргалахыг хүсэв
- 2012-07-17
- Спорт
- 0
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон селтикс”
багийн супер од, бүх цаг үеийн холын зайн шидэлтийн аварга Рей Аллен
удаан бодсоны эцэст энэ “Майами хит” багийг сонголоо.
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон селтикс” багийн супер од, бүх цаг үеийн холын зайн шидэлтийн аварга Рей Аллен удаан бодсоны эцэст энэ “Майами хит” багийг сонголоо. Өдгөө 37 настай түүнд “Бостон”-ы удирдлага жилийн 12 сая ам.долларын гэрээ санал болгосон ч зөвшөөрөөгүй юм. Учир нь, “Бостон” “Даллас”- аас Жейсон Терриг аваад байсан.
Харин “Майами”-гийн гурван жилийн 9.6 сая ам.долларын гэрээг хүлээж авсанд “Бостон”-ы хөгжөөн дэмжигчид сэтгэл дундуур үлджээ. Энэ тухайгаа Рей Аллен “Би цалин авч сэлгээнд суухыг хүсээгүй.
NBA-г орхихоосоо өмнө дахин нэг аваргын бөгж зүүмээр байна. Намайг “Бостон”-д байхад хөгжөөн дэмждэг байсан үзэгчдэдээ баярлалаа. Хэзээ нэгэн цагт би “Бостон”-д эргэж ирнэ” хэмээн ярьсан байна.
Т.ЗҮРХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)