Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
- 2 цаг 10 мин
- Эрүүл мэнд
- 0

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрт илрүүлэг маргааш буюу аравдугаар сарын 1-нд эхэлнэ.
Энэ эрт илрүүлэгт нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байгаа аж.
Тодруулбал,
-
Цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
-
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
-
Зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
-
Аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах юм байна.
Цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.

Сэтгэгдэл (0)