Жереми Линд хоёр сонголт бий
- 2012-07-17
- Спорт
- 0
Өнгөрсөн улирлын NBA-гийн тод од Жереми Лин байсан гэхэд хилсдэхгүй.
Түүний гялалзсан тоглолтыг үнэлсэн “Хьюстон Рокетс” гурван жилийн 25.1
сая ам.долларын гэрээ санал болгожээ.
Өнгөрсөн улирлын NBA-гийн тод од Жереми Лин байсан гэхэд хилсдэхгүй. Түүний гялалзсан тоглолтыг үнэлсэн “Хьюстон Рокетс” гурван жилийн 25.1 сая ам.долларын гэрээ санал болгожээ.
Гэрээ хүчин төгөлдөр болвол Ж.Лин эхний хоёр жил 10.2 сая, сүүлийн нэг жил 14.9 сая ам.долларын цалин авах аж. “Нью-Йорк Никс” багийн хувьд “Хьюстон”-ы саналыг давах эс бөгөөс үүнтэй ижил хэмжээний цалин амлаж байж багтаа үлдээнэ.
Өнгөрсөн улирлын шилдэг хамгаалагч маань 35 тоглолтод оролцож дунджаар 14.6 оноо, 6.2 оновчтой дамжуулалт, 3.1 самбараас бөмбөг хийжээ. Түүний чөлөөт агентийн хугацаа маргааш дуусгавар болно. Харин нөгөөдрөөс Жереми Лин аль багийг сонгосон нь тодорхой болох юм.
Өнгөрсөн улирлын NBA-гийн тод од Жереми Лин байсан гэхэд хилсдэхгүй. Түүний гялалзсан тоглолтыг үнэлсэн “Хьюстон Рокетс” гурван жилийн 25.1 сая ам.долларын гэрээ санал болгожээ. Гэрээ хүчин төгөлдөр болвол Ж.Лин эхний хоёр жил 10.2 сая, сүүлийн нэг жил 14.9 сая ам.долларын цалин авах аж. “Нью-Йорк Никс” багийн хувьд “Хьюстон”-ы саналыг давах эс бөгөөс үүнтэй ижил хэмжээний цалин амлаж байж багтаа үлдээнэ.
Өнгөрсөн улирлын шилдэг хамгаалагч маань 35 тоглолтод оролцож дунджаар 14.6 оноо, 6.2 оновчтой дамжуулалт, 3.1 самбараас бөмбөг хийжээ. Түүний чөлөөт агентийн хугацаа маргааш дуусгавар болно. Харин нөгөөдрөөс Жереми Лин аль багийг сонгосон нь тодорхой болох юм.
Т.ЗҮРХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)