Робин ван Перси “Арсенал”-ыг орхино

Робин ван Перси “Арсенал”- тай байгуулсан гэрээгээ сунгахгүй хэмээн мэдэгдлээ.
Робин ван Перси “Арсенал”- тай байгуулсан гэрээгээ сунгахгүй хэмээн мэдэгдлээ. Голланд довтлогчийн “Их буучид”-тай байгуулсан гэрээ ирэх сарын дундуур дуусгавар болно.
Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө багийн удирдлага шинэ гэрээний тухай яриа цухуйлгасан ч Ван Перси түр хойшлуулсан билээ.
Тэрбээр, Европын аваргаас эргэж ирснийхээ дараа “Энэ шийдвэрийг гаргах надад амар байгаагүй. “Арсенал”-тай хамт гайхалтай он жилийг үдсэн. Гэхдээ бүх зүйлд ээлж дараа гэж байдаг.
Та бүхэн миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Учир нь би энэ багийн ачаар өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Би үргэлж “Арсенал”-ын үнэнч дэмжигч байх болно.
Ийм аугаа түүхтэй багт найман жил хүчин зүтгэсэндээ баяртай байна” гэжээ. Мэдэгдлийн дараа Италийн “Ювентус”, Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Английн “Манчестер сити” зэрэг буурал тивийн “акулууд” шилдэг довтлогчийг эгнээндээ нэгтгэхээр хөдөлж эхэлсэн байна.
Харин шилдэг довтлогчоо алдсан “Арсенал” гарах гарцгүй болсон гэдгийг хөлбөмбөгийн шинжээчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн зун “Арсенал” Сеск Фабрегас, Самир Насри, Адебайор, Коло Туре нарыг явуулсан билээ. Энэ зуны наймааны цонхоор Арсен Венгер Лукас Подолски, Оливье Жиру нарын довтлогчыг аваад байгаа юм.

Т.ЗҮРХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)