Перугийн 14 үнэт олдворыг эргүүлэн өгнө

Перу Улсын эртний дурсгалт газрууд, түүхийн үнэт олдворуудаараа дэлхийн жуулчдыг татдаг.
Перу Улсын эртний дурсгалт газрууд, түүхийн үнэт олдворуудаараа дэлхийн жуулчдыг татдаг. Сүүлийн жилүүдэд энэ улсад эртний эд өлгийн зүйлсийн хууль бус наймаа газар авч байгаа.
Үүний тод илрэл болж саяхан Перугаас Америк уруу 14 ширхэг эд өлгийн ховор олдворыг хулгайгаар нэвтрүүлснийг цагдаагийн байгууллага илрүүлэн эх оронд нь буцаах шийдвэр гаргалаа.
Олдворууд дотор XVIII зууны үеийн шашны зураг, хүрэл илд, эртний ваар, хээ угалзаар гоёсон эмэгтэй хүний бүс зэрэг эд зүйл байжээ. Түүнчлэн “2000 жилийн өмнөх археологийн дөрвөн олдвор байсан” хэмээн албаныхан мэдээлж байна.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)