Дур мэдэн нөхөрт гарвал тосгоноосоо хөөгдөнө
- 2012-07-17
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Утар-Прадеш мужийн Асара тосгоны оршин суугчдыг хайр
сэтгэлээрээ гэрлэхийг хоригложээ. Энэ тухай “The Indian express”
мэдээлсэн байна.

Уг тосгонд оршин суудаг лалын шашинтнууд 40-өөс доош насны бүсгүйчүүдийг олон нийтийн газар ганцаар явах, гар утас хэрэглэхийг хориглосноос гадна эцэг, эхийнх нь заавар зөвлөгөөгөөр нөхөрт гаргахаар болсон аж.
Зөрчсөн бүсгүйчүүдийг тосгоноос хөөж байгаа гэнэ. Энэтхэг Улсын дотоод хэргийн сайд Паланьаппан Чидамбарам “Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн дээрх үйлдлүүдийг хууль сахиулагчид мөрдөж байгаа. Удахгүй бүх зүйл хэвэндээ орно” хэмээн мэдэгдсэн байна.
З.ЦЭЦЭНБИЛЭГ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)