Ливийн алдааг дэлхий нийтээрээ залруулна
- 2012-07-17
- Дэлхий
- 0
-Африкийн Холбоо Мали дахь лалын шашинтнуудын эсрэг дайны үйл ажиллагаа эхлэхэд бэлэн гэв-
Африк Улс Баруун болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр терроризмтой тэмцэх шинэ дайны босгонд зогсож буйгаа мэдээлжээ.
Африкийн Холбооны орнуудын удирдагчид АддисАбебд хийсэн чуулганыхаа үеэр Мали Улсын хойд бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа байлгаж буй “Аль-Кайда”- ийн холбоотон лалын шашинтнуудын эсрэг дайны үйл ажиллагаа явуулахад олон улсын дэмжлэг авах тухайгаа хэлэлцсэн байна.
Энэхүү үйл ажиллагааг францчууд дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн аж. Францын хувьд уг ажиллагаа тийм ч үүрэг, хамааралтай биш ч алан хядагч, түрэмгийлэгчидтэй тэмцэх санааг илүү дэмжиж буй гаа онцолсон. Уг үйл ажиллагааг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжих эсэх нь эргэлзээтэй ч шинжээчдийн дүгнэж буйгаар ямар нэг асуудал гарах ёсгүй.
Учир нь, Мали Улсын хойд бүс нутагт үүрлээд байгаа “террорист үндэстэн”-үүд Хятад болон ОХУ, барууны орнууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийг үргэлж сүрдүүлж байдаг.
Эфиопийн нийслэлд болсон Африкийн Холбооны орнуудын чуулганы гол сэдэв нь Малид үүсээд буй нөхцөл байдал байлаа. Котд Ивуарагийн Ерөнхийлөгч Алассан Уаттара чуулганы үеэр үг хэлэхдээ Мали нь террорист бүлэглэлүүдийн зугтан орогнох газар болоод байгааг онцолжээ.
Түүнээс гадна Мали Улсын хуучирч хоцрогдсон техник хэрэгсэл бүхий цэргийн хүчин газар нутгаа хамгаалах, аюулгүй байдлаа хангахад аргагүй хүчин мөхөстөж байгааг удирдагчид дүгнэсэн байна. Мөн олон улсын цэргийн хүчний дэмжлэггүйгээр асууд лыг шийдвэрлэх боломжгүйг ч онцолжээ.
Чуулганы үеэр хэлэлцсэн урьдчилсан төлөвлөгөө ёсоор, Мали уруу ECOWAS /Арван таван орны бүрэл дэхүүнтэй баруун Африкийн Эдийн засгийн нийгэмлэг/–ийн орнуудаас 3.3 мянган цэргийн албан хаагч илгээх аж. Гэхдээ Малиг хяналт даа байлгаж буй террорист бүлэглэлүүдтэй тэмцэхэд эдгээр цэргийн хүчин хангалтгүй байж болох гэнэ.
Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан Африкийн энхийг сахиулагчдад “Парис болон Европын дэмжлэг” үзүүлэхээ амласан байна. Африкийн орнууд болон Малигийн арми барууныхны нөлөөгүйгээр улсынхаа хойд бүс нутгийг чөлөөлнө гэж бараг л үгүй. Франц болон АНУ энхийг сахиулагчдад санхүүгийн болоод техникийн бүхий л зүйлээр тусалж чадна.
Малигийн Засгийн газар улсынхаа хойд бүс нутгийн эзэмшлийг өнгөрөгч гуравдугаар сараас террорист бүлэглэлийнхэнд алдчихаад байгаа билээ. Түүнээс хойш зэвсэглэсэн террорист бүлэг лэлийнхэн тус улсын цэргийнхэнд халдан дураар авирлах нь ихэссэн. Малид нүүрлээд буй уг эмгэнэлт үйл явдал нь Ливийн иргэний дайны үр дагавруудын нэг хэмээн шинжээчид дүгнэдэг.
Лалын шашинтнууд эзэлсэн бүс нутгийнхаа үнэт өв, дурсгалт зүйлсийг хайр найргүй устган сүйтгэж байгаа бөгөөд ЮНЕСКО-д бүртгэлтэй үнэт зүйлс ч байгаа аж. Тиймдээ ч Малитай холбоотой асуудлууд сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна.
Ялангуяа Буддын хөшөөг эвдэн сүйтгэж доромжилсон нь барууны болон Африкийн улстөрчдөд Малид хийх терроризмын эсрэг үйл ажиллагааны бэлт гэлийг яаравчлах шаард лагатайг сануулжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)