Үерийн гамшиг Хятадыг ч тойрсонгүй

Японы зүүн өмнө зүгт сүүлийн үед үргэлжилж буй усархаг борооны улмаас Кюшү аралд орших хот бараг усан доогуур орсон. Сүүлийн мэдээгээр энэхүү гамшигт 30 орчим хүн амь эрсдэж, хагас сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна.
Японы зүүн өмнө зүгт сүүлийн үед үргэлжилж буй усархаг борооны улмаас Кюшү аралд орших хот бараг усан доогуур орсон. Сүүлийн мэдээгээр энэхүү гамшигт 30 орчим хүн амь эрсдэж, хагас сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Хэдэн мянган хүн гадаад ертөнцөөс тасарч ямар ч тусламж авах боломжгүй орчинд байна.
Гэтэл Хятадын зарим бүс нутагт мөн үерийн гамшиг нүүрлээд бйна. Тус улсын баруун зүгийн нутгуудаар хэдэн долоо хоногийн турш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үерийн аюул нүүрлэж 20 гаруй хүн амь эрсдэж, хоёр сая гаруй хүн орон гэргүй болжээ. Сүүлийн дөрөв хоногийн байдлаар Гуанжоу мужид 10 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Зарим хотын дийлэнх дүүрэг гэрэл цахилгаангүй, холбоо барих боломжгүй болсон аж. Тиймээс үерийн аюул нүүрлэж болзошгүй хэд хэдэн мужид түгшүүр зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулж эхэлсэн тухай “Вести” мэдээлжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)