Хойд Солонгосын удирдагчийн эхнэр тодорлоо

Хойд Солонгосын иргэд улсынхаа удирдагч Ким Чен Ин-ий эхнэрийг илрүүлсэн тухай “шуугив”.
Хойд Солонгосын иргэд улсынхаа удирдагч Ким Чен Ин-ий эхнэрийг илрүүлсэн тухай “шуугив”. Залуу удирдагч сүүлийн үед үл таних залуухан эмэгтэйтэй гурван ч удаа олны өмнө ил гарсан байна. Гэхдээ өдийг хүртэл энэ эмэгтэй хэний хэн бэ гэдгийг хэн ч мэдэж чадахгүй байна.
Харин Хойд Солонгосын удирдагчийн найз бүсгүй, магадгүй эхнэр болох нь тодорхой хэмээн шинжээчид таамагласан байна. Хамгийн сүүлд тэд өнгөрөгч ням гаригт Төв телевизийн дэлгэцээр гарсан аж.
Тэд нийслэлийнхээ нэгэн хүүхдийн цэцэрлэгээр зочилсон бөгөөд Ким Чен Ин хүүхдүүдийн гараас хөтлөн ярилцаж байх үед үл таних залуу эмэгтэй хажууханд нь зогсон инээмсэглэж байжээ.
“Тэд яг л аз жаргалтай гэр бүл” мэт харагдаж байсныг мэдээллийн эх сурвалжууд онцолсон байна. Хойд Солонгос хатуу дэглэмтэй орон.
Тиймээс улсын удирдагчтай хамт ирээдүйн эхнэрээс өөр ямар нэг эмэгтэй дагалдаж явамгүй. Түүнээс гадна тэд олны нүдэнд ийн хамт өртөх нь солонгосчуудын хувьд дадал болоогүй шинэ зүйл.
Учир нь, Ким Чен Инээс өмнө аль ч удирдагч нь иймэрхүү байдлаар олны өмнө гарч байгаагүй гэнэ. Тухайлбал, Ким Ир Сен хоёр дахь эхнэрээ л дагуулж явдаг байсан бол Ким Чен Ир гурван эхнэртэй мөртлөө хэнийг нь ч олон нийтийн арга хэмжээнд дагуулж явдаггүй байжээ.
Хүмүүсийн яриагаар, залуу удирдагчийн найз бүсгүй 27 настай агаад Ким Ир Сен их сургуулийг дүүргэсэн. 2009 онд Ким Чен Интэй гэрлэсэн байж болзошгүй гэнэ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)