Дөчин жилийн дараах “учрал”

Америкийн Техас мужийн иргэн 66 настай Роберт Рассел eBay нэртэй үндэсний хэмжээний томоохон интернэт үзэсгэлэн худалдаанаас хайрт Austin-Healey “хүлгээ” олж хараад бараг нүдэндээ итгээгүй байна.
Америкийн Техас мужийн иргэн 66 настай Роберт Рассел eBay нэртэй үндэсний хэмжээний томоохон интернэт үзэсгэлэн худалдаанаас хайрт Austin-Healey “хүлгээ” олж хараад бараг нүдэндээ итгээгүй байна.
Учир нь, 1967 онд үйлдвэрлэгдсэн уг машиныг 42 жилийн өмнө 1970 онд урт гартнууд хулгайлсан аж. Цоо шинэхэн эрхэм “анд”-аа гэнэт алдсандаа Роберт үргэлж харамсч, өдийг хүртэл битүүхэндээ эрэлхийлсээр иржээ.
Гэтэл “урт гартнууд” машиных нь дугаарыг ч солилгүйгээр өдий хүртэл ашиглаж байжээ. Машин яг 40 жилийн өмнөх тэр хэвээрээ байж.
Машиныг уг үзэсгэлэн худалдаанд Лос-Анжелесын нэгэн худалдааны төлөөлөгч тавьсан бөгөөд эцгээс нь уламжилж ирсэн гэх нэгнээс худалдан авсан гэжээ.
Роберт олон жилийн өмнө алдсан машинаа үзэсгэлэн худалдаанд тавигдсаныг интернэтээр олж үзсэн даруйдаа цагдаагийн газар хандсан байна. Түүний машиныг 23 мянган ам.доллараар үнэлсэн байжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • bold (122.72.33.139)

    2012-07-17

    Amjilt husye

  • zaya (122.72.33.139)

    2012-07-17

    Ardchilsan namd bayar hurgey