Казахстаны тамирчид олимпийн наадамд көже авч явахыг хүсэв
- 2012-07-18
- Спорт
- 0
Олимпийн XXX наадамд оролцох Казахстаны тамирчид өөрийн үндэсний хоол болох көжег Лондон уруу тээвэрлэх зөвшөөрөл хүсчээ.
Олимпийн XXX наадамд оролцох Казахстаны тамирчид өөрийн үндэсний хоол болох көжег Лондон уруу тээвэрлэх зөвшөөрөл хүсчээ. Тус улсын тамирчид хүндийн өргөлт, бөх, жудо, бокс зэрэг биеийн хүч, бяр шаардсан спортын төрлөөр өрсөлдөх учир илчлэг ихтэй уламжлалт хүнсээ хэрэглэхийг хүссэн нь энэ аж.
Энэ жилийн олимпийн наадамд Казахстаны 110 тамирчин оролцоно. Газрын тосоор баялаг уг орон 1968 оны наадмаас хойш нийт 39 медаль хүртсэнээс ес нь олимпийн алт медаль билээ.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)