Сирийн асуудлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид үүсээд буй хүчирхийллийн асуудлыг намжаахтай холбоотой санал хураалтыг өнөөдөр буюу лхагва гаригт хэлэлцэж эхэлнэ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид үүсээд буй хүчирхийллийн асуудлыг намжаахтай холбоотой санал хураалтыг өнөөдөр буюу лхагва гаригт хэлэлцэж эхэлнэ.
Энэ тухай өчигдөр Зөвлөлийн гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид мэдээлсэн юм. Одоогийн байдлаар Аюулгүйн зөвлөлд Сирийн асуудлыг шийдвэрлэх тухайд хоёр хувилбар байгаа аж. Эхнийх нь, оросуудын санал болгосны дагуу НҮБ-ын ажиглалтын багийнхны байрлах хугацааг гурван сараар сунгах юм.
Барууныхан ч мөн эл хугацааг 45 хоногоор сунгах хувилбарыг дэвшүүлээд байгаа. Орос ерөнхийдөө Сирийн Засгийн газарт хандсан сүрдүүлэг хийхийн эсрэг байр суурьтай байгаа.
Сири улсад Засгийн газрын эсрэг жагсаал, хөдөлгөөн жил гаруй үргэлжилж буй. НҮБ-ын тоо баримтаар уг хөдөлгөөний улмаас амь эрсэдсэн хүний тоо 12 мянгад хүрчээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)