АНУ, Канад хил холбосон гүүрээ түр хаалаа

АНУ болон Канадын Засгийн газар өчигдөр хоёр улсын хил дээр орших Ниагар гол дээгүүрх Амбассадор гүүрийн хөдөлгөөнийг хэсэг хугацаагаар хаасан байна.
АНУ болон Канадын Засгийн газар өчигдөр хоёр улсын хил дээр орших Ниагар гол дээгүүрх Амбассадор гүүрийн хөдөлгөөнийг хэсэг хугацаагаар хаасан байна.
Даваа гаригийн орой гүүрний аюулгүй ажиллагааны албаныхан гүүрэн дээр тэсрэх төхөөрөмж байрлуулсан тухай сануулга хүлээн авснаар АНУын Детройт хот болон Канадын Уинсор хотын эрх мэдэлтнүүдээс гүүрийг хаах зөвшөөрөл авчээ.
Хөдөлгөөнийг хэсэг хугацаагаар зогсоосон мөчөөс эхлэн гүүрийн тал бүрт км тутамд аюулгүйн бүс зохион байгуулан ажиглаж байгаа бөгөөд сүүлийн үеийн байдлаар ноцтой зүйл тохиолдоогүй байна. Амбассадор гүүрээр хоёр улсын хоорондох худалдааны тээврийн 25 гаруй хувь нь дамжин өнгөрдөг.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)