Египетийн Ерөнхийлөгч асан эмнэлгээс шоронд шилжив
- 2012-07-18
- Дэлхий
- 0
Египетийн Ерөнхий прокурорын газраас экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийг цэргийн эмнэлгээс шорон уруу шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг Мубаракийн биеийн байдал сайжирч хэвийн болсон гэсэн эмнэлгийн тусгай тодорхойлолтод үндэслэн гаргасан гэж ИТАРТАСС дамжуулжээ. Египетийг 30 жил удирдсан Хосни Мубарак анх 1981 оны аравдугаар сард цэргийн хүндэт жагсаалын үед Ерөнхийлөгч Анвар Садат бусдад хорлогдсоны дараа засгийн эрхэнд гарч байв.
2011 оны хоёрдугаар сард Египетийн ард түмэн эрх баригчдыг эсэргүүцэн, үймээн дэгдээсний улмаас Мубарак албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагатай болсон.
Тэрбээр 2011 оны эхээр үүссэн ард олны эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний үед хүний эрх зөрчиж, хэт дарангуйлагч байдлаар хандсаныхаа улмаас зургадугаар сарын 2-нд насан турш хоригдох ял сонссон. Түүнээс хойш экс Ерөнхийлөгчийн бие эрс муудаж эмнэлгийн хяналтад байх болсон билээ.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)