Икерт боломж бий

Европын хөлбөмбөгийн хол бооноос энэ оны шилдэг тоглогчид өрсөлдөх тамирчдын нэрийг зарлажээ. Хөлбөмбөгийн шинжээчдийн таамаглаж буйгаар Испанийн болон “Реал Мадрид”-ын багийн ахлагч, хаалгач Икер Касильясыг Европын шилдэг болох боломжтой хэмээн үзэж буй.
Европын хөлбөмбөгийн хол бооноос энэ оны шилдэг тоглогчид өрсөлдөх тамирчдын нэрийг зарлажээ. Хөлбөмбөгийн шинжээчдийн таамаглаж буйгаар Испанийн болон “Реал Мадрид”-ын багийн ахлагч, хаалгач Икер Касильясыг Европын шилдэг болох боломжтой хэмээн үзэж буй. Учир нь тэрбээр 2008 оны Европын, 2010 оны дэлхийн, 2012 оны Европын аваргын цомыг хүртсэн юм. Харин өмнөх гурван жилийн шилдгийг Испанийн “Барселона” багийн тоглогчид хүртэж байсан билээ.

ЭНЭ ЖАГСААЛТАД:
Серхио Агуэро /Манчестер Сити/,
Шави Алонсо /Реал Мадрид/,
Марио Балотелли /Манчестер Сити/,
Якоб Блащиковски /Боруссия Дортманд/,
Жанлуижи Буффон /Ювентус/,
Икер Касильяс /Реал Мадрид/,
Петр Чех /Челси/,
Фабиу Куэнтрао /Реал Мадрид/,
Лесли Дэвис /Бангор Сити/,
Дидье Дрогба /Шанхай Сеньхуа/,
Цеск Фабрегас /Барселона/,
Фалькао /Атлетико/,
Жо Харт /Манчестер Сити/,
Златан Ибрагимович /Милан/,
Андрес Иньеста /Барселона/,
Шинжи Кагава /Манчестер Юнайтед/,
Венцент Кампани /Манчестер Сити/,
Фрэнк Лампард /Челси/,
Лионель Месси /Барселона/,
Лука Модрич /Тоттенхэм/,
Мезут Өзил /Реал Мадрид/,
Пепе /Реал Мадрид/,
Андрей Пирло /Ювентус/,
Серхио Рамос /Реал Мадрид/,
Рауль /Аль-Садд/,
Криштиану Роналду /Реал Мадрид/,
Уэйн Рүүни /Манчестер Юнайтед/,
Давид Сильва /Манчестер Сити/,
Фернандо Торрес /Челси/,
Яа яа Туре /Манчестер Сити/,
Робин ван Перси /Арсенал/,
Хави /Барселона/ нар багтжээ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)