“Медалийн буухиа үргэлжлэх болтугай”

Долдугаар сарын 2-15-ны хооронд Саха Улсын Якутск хотноо зохиогдсон Азийн хүүхдийн олон улсын спортын V наадамд манай улсын өсвөрийн баг тамирчид есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл медаль хүртэж, багийн амжилтаараа Ази тивийн 26 орноос гуравдугаар байрт шалгарсан билээ.
Долдугаар сарын 2-15-ны хооронд Саха Улсын Якутск хотноо зохиогдсон Азийн хүүхдийн олон улсын спортын V наадамд манай улсын өсвөрийн баг тамирчид есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл медаль хүртэж, багийн амжилтаараа Ази тивийн 26 орноос гуравдугаар байрт шалгарсан билээ.
Өчигдөр Биеийн тамир, спортын газрын удирдлагууд наадамд оролцсон багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан цом, дурсгалын зүйл гардуулав.
Энэ үеэр тус газрын дарга Ч.Наранбаатар өсвөрийн тамирчдын чансаа дээшилж буйг сайшааж, тэдний амжилтын буухиа “Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд өртөөлөн хүрэхийг ерөөсөн.
Мөн өсвөрийн тамирчид олимпийн наадамд оролцох ах, эгч нартаа хандаж илгээмж гаргасныг Азийн хүүхдийн наадмын 48 кгын жинд хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн Э.Цэндбаатар уншиж, танилцуулсан юм.
Илгээмжид “Лондон 2012” зуны олимпийн XXX наадамд өсвөрийн тамирчин бидний алтан медалийн буухиаг үргэлжлүүлэн амжилттай оролцож, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулна гэдэгт итгэж байна. Амжилт хүсье! Хичээгээрэй, ах эгч нараа” гэжээ.
Азийн хүүхдийн наадам 1996 онд анх зохиогдсон бөгөөд Монгол Улсын баг тамирчид тогтмол оролцож байжээ. Наадамд олимп, дэлхийн аваргын тавцанд эх орныхоо далбааг өндөрт мандуулж яваа жүдо бөхийн тамирчин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, боксчин Н.Төгсцогт нарын олон тамирчин оролцож байсан түүхтэй.

Г.НЯМСҮРЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)