Б.Мөнгөнтуул дэлхийн аваргатай хайнцав

Дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөж, аваргаа тодруулах олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал
Дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөж, аваргаа тодруулах олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал Армяны Жермук хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсын шатарчин, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул эх орноо төлөөлөн дэлхийн аварга Хоу Ифань /Хятад/, Хампи Конеру /Энэтхэг/, Жао Сьюэ /Хятад/, Надежда Косинцева /ОХУ/ нарын шилдгүүдийн хамт өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өргийн тоглолтууд мягмар гаригт болж, Б.Мөнгөнтуул Хятадын их мастер Хоу Ифаньтай хараар нүүж, хайнцжээ. Харин өчигдөр болсон хоёрдугаар өргийн тоглолтод тэрбээр Хятадын шатарчин Руан Луфейтэй цагаанаар тоглож, хожигдсон байна. Өнөөдөр гуравдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд Б.Мөнгөнтуул ОХУ-ын их мастер Екатерина Ковалевскаятай цагаанаар тоглох юм. Хоёр өргийн дараах байдлаар Б.Мөнгөнтуул 0,5 оноотой аравдугаар байрт бичигдээд байна. Шатарчид нийт 11 өрөг тоглох ба сүүлийн тоглолт энэ сарын 28-нд болно.

Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)