Аэро Монголиа компани “SAFRAN - CASSIOPEE” программыг нэвтрүүллээ


Аэро Монголиа авиакомпани SAFRAN группийн нислэгийн өгөгдлийн менежмeнтийн  SAGEM программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо.
Аэро Монголиа авиакомпани SAFRAN группийн нислэгийн өгөгдлийн менежмeнтийн  SAGEM программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо. SAFRAN групп нь одоогоор олон улсын томоохон авиакомпаниуд болон онгоц үйлдвэрлэгч гэх мэт 400 гаруй хэрэглэгчтэй бөгөөд сансар, авиац, цэрэг, хамгаалалтын тоног төхөөрөмж, программ хангамж үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.  
Энэхүү SAGEM программыг Аэро Монголиа компани үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр нислэгийн явц, нислэгийн өгөгдөлд мониторинг хийх, агаарын хөлгийн хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хянах, нисэх бүрэлдэхүүний сургалт дадлагын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)