Набил Элалем барьцаалагдсан байна

Ливийн Үндэсний олимпийн хорооны дарга Набил Элалем Триполи хотноо барьцаалагдсан тухай “Би-Би-Си” мэдээлжээ.
Ливийн Үндэсний олимпийн хорооны дарга Набил Элалем Триполи хотноо барьцаалагдсан тухай “Би-Би-Си” мэдээлжээ. Түүнийг ажилчидтайгаа явж байхад нь хоёр машинтай армийн хувцастай, зэвсэглэсэн этгээдүүд машин уруу нь дайрч авч явсан гэнэ. Тэд өөрсдийгөө армийн даалгавраар явж буй хэмээгээд хамт явахыг эелдгээр хүсчээ.
Харин ажилчдыг машинд нь үлдээсэн байна. Одоогоор түүнийг хашаа авч явсныг тогтоогоогүй бөгөөд барьцаалагчдын хэн болох тухай ямар ч мэдээлэл олдохгүй байгаа аж.
“Үндэсний олимпийн хорооны даргыг барьцаалсан этгээдүүд армийн хувцастай байсан болохоос жинхэнэ армийн цэргүүд биш. Бидний нэрийг ашиглаж хүн барьцаалсанд туйлын ихээр харамсч байна” хэмээн Ливийн армийн командлагч мэдэгджээ. Мөн түүнийг авч явсан барьцаалагчид Н.Элеламын машинд эргэн ирж зөөврийн компьютерийг авч явсан байна.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге энэ үйл явдлыг буруушаагаад Ливийн олимпийн хороонд бүхий л боломж, туслалцаа үзүүлэхээ амласан байна. Дашрамд сонирхуулахад, Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафийн дэглэмийн үед түүний хүү Мухаммед тус лусын олимпийн хороог тэргүүлж байсан юм.

Т.ЗӨН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)