“Цайны зам” авто уралдаан өнөөдөр өндөрлөнө

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод "Цайны зам" гэсэн Хятад-Орос-Монголын аялал-жуулчлалын маршрутаар болох олон улсын авто уралдаан эхлээд нэлээн хэд хоносон билээ
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод "Цайны зам" гэсэн Хятад-Орос-Монголын аялал-жуулчлалын маршрутаар болох олон улсын авто уралдаан эхлээд нэлээн хэд хоносон билээ. Уралдаанд 38 автомашин оролцож байгаа бөгөөд 12 хоногт гурван улсын нутаг дэвсгэрийг дамжин 2000 км замыг туулах аж. Авто уралдаан зургаан үе шаттай аж. Маршрут нь Монголын нийслэл Улаанбаатар хотоор дамжиж, Байгал нуур хүрэх юм. Дашрамд дуулгахад 2006 оноос санаачлан зохион байгуулж буй "Цайны зам" олон улсын чуулга уулзалт өнөөдөр дуусах аж.

Ч. Батцэцэг

www.unen.mn
         
          
            
            
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)