Модон бөмбөгийн нээлттэй тэмцээн болно
- 2012-07-19
- Спорт
- 0
Олон улсын модон бөмбөгийн нээлттэй IV тэмцээнийг долдугаар сарын
26-29-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Төв цэнгэлдэх хүрээлэн, Байгаль нуурын
эрэг дэх “Сухая” спортын баазад тус улсын Засгийн газар, Зэдийн аймгийн
захиргаа, Буриад улсын модон
Олон улсын модон бөмбөгийн нээлттэй IV тэмцээнийг долдугаар сарын 26-29-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Төв цэнгэлдэх хүрээлэн, Байгаль нуурын эрэг дэх “Сухая” спортын баазад тус улсын Засгийн газар, Зэдийн аймгийн захиргаа, Буриад улсын модон бөмбөгийн холбооноос эрхлэн хамтран зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Зохион байгуулах хорооны дарга, Зэдийн аймгийн дарга, модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч В.В.Батодоржиевоос албан ёсны урилгыг саяхан Монголын модон бөмбөгийн холбоонд ирүүлжээ. Тус тэмцээнд Монгол Улсаас Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говь-Алтай аймгийн 35 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй, эрэгтэйчүүдийн баг тамирчид, ОХУ-ын Буриад улсын Кижинга, Сэлэнгэ, Хиагт, Ока, Зэдийн аймаг болон Улаан-Үд хотын зэрэг 10 гаруй байгууллагын 150 орчим тамирчин оролцно. Монголын багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн тавдугаар сарын 4, 5-нд Улаанбаатар хотноо болсон 2012 оны Модон бөмбөгийн холбооны цомын тэмцээн, оюутны аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлэн, медальт байранд шалгарсан болон Азийн элсний наадамд амжилттай оролцсон тамирчдыг оруулахаар шийдвэрлэсэн байна. Манай багийн бүрэлдэхүүнд ХААИС, МУБИС, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн салбар сургуулийн зарим оюутан тамирчид ч багтаж байгаа юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр 24 талбайд болж, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр, хос, холимог хос гэсэн долоон төрлөөр явагдаж, дүнгээ гаргана.
Олон улсын модон бөмбөгийн нээлттэй IV тэмцээнийг долдугаар сарын 26-29-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Төв цэнгэлдэх хүрээлэн, Байгаль нуурын эрэг дэх “Сухая” спортын баазад тус улсын Засгийн газар, Зэдийн аймгийн захиргаа, Буриад улсын модон бөмбөгийн холбооноос эрхлэн хамтран зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Зохион байгуулах хорооны дарга, Зэдийн аймгийн дарга, модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч В.В.Батодоржиевоос албан ёсны урилгыг саяхан Монголын модон бөмбөгийн холбоонд ирүүлжээ. Тус тэмцээнд Монгол Улсаас Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говь-Алтай аймгийн 35 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй, эрэгтэйчүүдийн баг тамирчид, ОХУ-ын Буриад улсын Кижинга, Сэлэнгэ, Хиагт, Ока, Зэдийн аймаг болон Улаан-Үд хотын зэрэг 10 гаруй байгууллагын 150 орчим тамирчин оролцно. Монголын багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн тавдугаар сарын 4, 5-нд Улаанбаатар хотноо болсон 2012 оны Модон бөмбөгийн холбооны цомын тэмцээн, оюутны аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлэн, медальт байранд шалгарсан болон Азийн элсний наадамд амжилттай оролцсон тамирчдыг оруулахаар шийдвэрлэсэн байна. Манай багийн бүрэлдэхүүнд ХААИС, МУБИС, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн салбар сургуулийн зарим оюутан тамирчид ч багтаж байгаа юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр 24 талбайд болж, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр, хос, холимог хос гэсэн долоон төрлөөр явагдаж, дүнгээ гаргана. Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)