Хойд Солонгосын удирдагч маршал боллоо

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Инд Хойд Солонгосын зэвсэгт хүчний арми маршал цол олгосон тухай өчигдөр тус улсын Төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Инд Хойд Солонгосын зэвсэгт хүчний арми маршал цол олгосон тухай өчигдөр тус улсын Төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. “Чухал мэдээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг Төв мэдээллийн агентлагаас олон улсын мэдээллийн хэрэгсэл рүү дамжуулсан аж.
Өндөр цол олгох шийдвэрийг энэ сарын 17-нд Төв хороо болон Солонгосын Хөдөлмөрийн намын цэргийн төв хороо, Хойд Солонгосын Батлан хамгаалахын хороо, Ардын хурлын дээд зөвлөлийн хороод хуралдаж гаргасан байна.
Ажиглагчдын тэмдэглэж буйгаар, нэг талаас армийн ерөнхий командлагч нь маршал байхаас өөр аргагүй учир ийм цол олгож байгаа.
Нөгөө талаас Ким Чен Иний маршал болсон нь Хойд Солонгосын цэргийн дээд байгууллагын халаа сэлгээний үндсэн дээр хийгдэж буй төлөвлөгөөт ажил гэнэ. Тодруулбал, цол олгохоос хоёр өдрийн өмнө Хойд Солонгосын зэвсэгт хүчний армийн ерөнхий штабын дарга, дэд маршал Ли Ён Хо-г бүх албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Түүнийг залуу удирдагчийн хамгаалагч гэж үздэг. Учир нь 2011 онд залуу удирдагчийн эцэг Ким Чен Ирийг оршуулах ёслол дээр Ли Ён Хо талийгаачийн хамгийн ойрын хүмүүсийн цуваанд явж байсан юм.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)