Арабын нэгдсэн Эмиратад анхны цөмийн станц барина

Арабын нэгдсэн Эмират улсад анхны цөмийн цахилгаан станц барих зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн байна.
Арабын нэгдсэн Эмират улсад анхны цөмийн цахилгаан станц барих зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай өчигдөр цөмийн эрчим хүчийг зохицуулагч холбооны албанаас мэдээлжээ.
2009 оны 12-дугаар сард Өмнөд Солонгосын “Korea Electric Power Corp” компанийн удирдан зохион байгуулсан чуулганаар цөмийн цахилгаан станц барих олон улсын тендерт ялсан орныг нэрлэсэн.
Олон улсын түвшинд дөрвөн цөмийн станц барих эрхийг Арабын нэгдсэн Эмират улсад олгосон билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар гэрээний хөрөнгө 40 тэрбум ам.доллар болох аж. Абу-Дабигаас баруун тийш 330 км-т орших 1400 мегаваттын хүчин чадал бүхий дөрвөн цөмийн үүсгүүрийг 2020 онд байгуулахаар төлөвлөжээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)