Манхэттенаас том мөсөн уул тогтжээ

Гренландад Манхэттен арлаас хоёр дахин том мөсөн уул тогтжээ.
Гренландад Манхэттен арлаас хоёр дахин том мөсөн уул тогтжээ. Петер маны мөсөн голоос “салан тусгаарласан” уг мөсөн уулыг АНУ-ын агаар мандлын үндэсний хүрээлэн болон “НАСА”-гийн сансар огторгуй судлалынхан хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүлсэн байна.
“НАСА”-гийн эрдэмтэд сүүлийн хэдэн жилийн турш хойд бүсийн мөсөн голын орчимд ажиглалт судалгаа хийж буй. Энэ хугацаанд анх удаа тохиолдож байгаа мөсөн уулын хөдөлгөөнт үзэгдэл цаг уурын өөрчлөлттэй холбоотой боловуу гэж эрдэмтэд таамаглажээ.
“Манай судлаачдыг сандрал гайхширалд оруулаад буй энэ үзэгдэл ховорхон тохиолдлын нэг. Бидэнд тус бүс нутгийн ажиглалтын сүүлийн 150 жилийн баримт бий. Энэ хугацаанд ийм том мөсөн уул тасарч хөдөлсөн үзэгдэл анхных болж байгаа юм” гэж Делавэр мужийн Их сургуулийн профессор Андрес Мунчоу онцолжээ.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)