Орос Хятад хоёр буулт хийхгүй
- 2012-07-19
- Дэлхий
- 0
Сирийн асуудлаар барууны орнуудын боловсруулсан төсөл өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөнд шилжсэн юм.
Сирийн асуудлаар барууны орнуудын боловсруулсан төсөл өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөнд шилжсэн юм. Уг төсөл нь Сирид үүсээд буй асуудлыг зэвсгийн хүчээр намжаах тухай НҮБын тогтоомжийг агуулсан.
Харин энэ саналыг Орос Хятад хоёр дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр буй. Өнгөрсөн өдрүүдэд НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Москвад айлчилсан билээ.
Айлчлалын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сирид үүсээд буй хүчирхийллийг намжаах ажиллагааг дэмжинэ гэдгээ Аннанд амласан. Энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч Хятадын удирдагчтай уулзахаар тус улсад айлчилсан юм.
Барууныхны саналыг дэмжихгүй гэсэн Оросын байр суурь ойлгомжтой тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын байр суурийг өөрчлөхийг зорьсон гэж ажиглагчид дүгнэж байна. Гэвч түүний найдвар талаар болох нь тодорхой гэдгийг ч онцолжээ.
Учир нь Сирийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг Орос Хятадаас гадна Иран болон Арабын ертөнцийн орнууд ч хүсч байгаа юм.

Ц.МӨНХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)