“Стив Жобс” бэстселлэр номын жагсаалтуудыг тэргүүлсээр...
- 2011-11-05
- Дэлхий
- 0
Аpple корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобсын намтрын тухай зохиолч Валтер Исааксоны бичсэн “Стив Жобс” ном номын дэлгүүрт худалдаанд гарсан эхний долоо хоногоосоо эхлэн, 379,000 хувь борлогдож, номын жагсаалтуудыг тэргүүлсээр байна.
Аpple корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобсын намтрын тухай зохиолч Валтер Исааксоны бичсэн “Стив Жобс” ном номын дэлгүүрт худалдаанд гарсан эхний долоо хоногоосоо эхлэн, 379,000 хувь борлогдож, номын жагсаалтуудыг тэргүүлсээр байна. Уг шинэ бүтээл 10 сарын 24-нөөс эхлэн, худалдаанд гарсан бөгөөд жагсаалтын хоёрдугаар байранд орсон Жон Гришамын “Зарга үүсгэгч” номноос 3 дахин их хувиар борлогджээ.
“Стив Жобс” худалдаанд гарсан эхний долоо хоногоосоо эхлэн, бэстселлэр 20 номын нэгээр тодорсон бөгөөд урьд өмнө түүнтэй адил худалдаанд гарсан эхний долоо хоногоосоо эхлэн, ийм олон хувиар борлогдож байгаагүй юм.
Жобсын 56 настайдаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас 10 сарын 5-нд нас барж, хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш Исааксон номын ажлаа яаравчлуулж, 2012 онд гаргах гэж байсан уг бүтээлээ урьдчилж гаргасан байна.
571 хуудастай уг ном нь Аpple iBooks болон Амазоны Киндле онлайн номын жагсаалтуудыг тэргүүлсэн бөгөөд Амазоны хэвлэлийн төлөөлөгч “Стив Жобс” энэ жилийн хамгийн шилдэг борлуулалттай ном болох төлөвтэй байна хэмээн мэдэгдсэн байна.
Дашрамд дурьдахад, номноос сэдэвлэн, кино бүтээхээр болсон бөгөөд Сони корпораци киноны эрхийг аль хэдийнэ авчээ.
Unen.mn-сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)