Лэди Гага шинэ сангаа байгуулав
- 2011-11-05
- Дэлхий
- 0
Америкийн алдарт дуучин, ая зохиогч Лэди Гага өөрийн хамгийн сүүлд
гаргасан цомгийн нэрээр нэрлэсэн “Born this way” хэмээх сангаа
байгууллаа.
Америкийн алдарт дуучин, ая зохиогч Лэди Гага өөрийн хамгийн сүүлд гаргасан цомгийн нэрээр нэрлэсэн “Born this way” хэмээх сангаа байгууллаа. Тэрээр нийгэмд байр сууриа олж, сайхан амьдралыг цогцлоон бий болгох чин хүсэлтэй залуучуудад урам зориг хайрлах, тэдний үйл ажиллагааг дэмжин, амьдралын ямар нэгэн асуудлаас болж үеийнхэндээ гадуурхагдан, нийгмээс ард хоцорч байдаг залууст туслах зорилгоор энэхүү сангаа ээжтэйгээ хамтран байгуулсан байна.
“Энэхүү сангаараа дамжуулж, энэрэнгүй сайхан сэтгэл, эрэлхэг зоригтой байхад бид бүхэн юуг ч хийж, бүтээж болдгийг энэ дэлхийн хүн бүрт ойлгуулахыг хүсч байна. Нийгэмд гадуурхагдсан нэгнээ гэх халуун, дулаан сэтгэлтэй нэгэн том бүлийг бий болгомоор байна” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа онцлон дурьджээ. Түүнчлэн түүний санаачлан байгуулсан энэхүү сан нь ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх гэнэ.
UNEN.mn-ний сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)