Иcпанийг дэмжсэн нь ханшийн уналт дагуулав
- 2012-07-24
- Дэлхий
- 0
Ази-Номхон далайн бүсийн томоохон хөрөнгийн биржүүдийн арилжааны шинэ долоо хоног ханшийн уналтаар эхэллээ.
Ази-Номхон далайн бүсийн томоохон хөрөнгийн биржүүдийн арилжааны шинэ долоо хоног ханшийн уналтаар эхэллээ. Хөрөнгө оруулагчид түүхий эдийн компани болон аж үйлдвэр, банкуудын хувьцааг “хаяж” эхлэв.
Өглөөний чуулганы дунд үе гэхэд,Японы Nikkei 225 арилжааны эхний хэдэн минутад 0,96 хувиас -8586,35 зүйл болтол буурсан байна.
Харин Өмнөд Солонгосын KOSPI 1,61 хувиар буурч 1793,62 зүйлийг бүрдүүлэв. Австралийн S&P/ASX 200 индекс 0,42 хувийг гээж 19259,36 зүйлийг бүрдүүлсэн бол Хонконгийн Хан Сен хөрөнгийн биржийн индекс 1,94 хувиар буурч 19259.49 зүйлээс бүрджээ. Өнгөрөгч баасан гаригт Евробүсийн орнуудын санхүүгийн яамны зөвлөлөөс Испанийн асуудалтай байгаа банкуудыг дэмжихэд зориулж 100 тэрбум евро гаргах шийдвэр гаргасан.
Ханшийн огцом уналтыг Европын эдийн засгийн хурцадмал асуудалтай шууд холбоотой хэмээн судлаачид дүгнэж байна. Хөрөнгө оруулагчид испаничуудыг үнийн өсөлтөөс болж өрөө төлж чадахгүйд хүрэх вий гэж болгоомжилж байгаа аж. Харин ОУВС Грект санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрөөс татгалзана гэсэн мэдээлэл тархжээ.
Хэрэв уг мэдээлэл үнэн бол ирэх есдүгээр сар гэхэд Афинд банкууд дампуурч эдийн засгийн хямрал үүсэх нь гарцаагүй болжээ. Арилжааны оролцогчид Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгааг онцолж байна.

Ц.МӨНХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)