Жон Ленноны байшинг дуудлагаар худалдана
- 2012-07-24
- Дэлхий
- 0
Их Британийн домогт хамтлаг “Битлз”- ийн ахлагч Жон Ленноны Лос-Анжелест амьдарч байсан байшинг дуудлагаар худалдахаар болжээ.

Дэлхийн шоу бизнесийн урлагт хөл тавьсан цагаасаа багагүй шуугиан тарьсан түүний байшинг нэлээд өндөр үнэ хүрч магадгүй хэмээн зохион байгуулагчид таамаглаж байна.
Учир эл байшинг алдарт “Yesterday” дуугаараа нэрлэсэн цомгийн ашгаас худалдаж авсан гэнэ. 1965 онд баригдсан тус байшинд дөрвөн унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, дөрвөн угаалгын өрөө, бичил халуун рашаан, усан сан байдаг аж.
Байшинг худалдаж авсан хүнд дөрвөн мянган ам метр талбай бүхий ногоон байгууламж бэлэглэх юм байна.
З.ЦЭЦЭНБИЛЭГ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)