Амиа хорлочихоод буцаж амилна

Америкийн эрдэмтэн Кен Хейворт шинжлэх ухааны нэн аюултай туршилт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр, өөрийгөө үхүүлчихээд нэг цагийн дараа тархиныхаа эсийг биендээ ашиглан амилах гэнэ.
Америкийн эрдэмтэн Кен Хейворт шинжлэх ухааны нэн аюултай туршилт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр, өөрийгөө үхүүлчихээд нэг цагийн дараа тархиныхаа эсийг биендээ ашиглан амилах гэнэ. Харвардын эрдэмтэн Кен ийм туршилт хийж болох талын судалгааны ажилд бараг арав гаруй жилээ зарцуулсан аж.
“Хүний арьс оюун ухааны удирдлагаар хөдөлдөг. Бид энэхүү туршилтдаа уураг тархийг хадгалаад дараа нь түүнийг хэсэгчлэн роботон биед ашиглахыг оролдоно.
Энэ нь хүний бие дээр суурилсан төгс компьютер байх болно” гэж эрдэмтэн онцолжээ. Тэрбээр, энэхүү аймшигтай бас гайхалтай туршилтдаа ямар нэг амьтан бус өөрийгөө сонгож буй нь ийм төрлийн анхны туршилт.
Өдгөө 41 настай эрдэмтний онцолсноор, өөрийн тархиа туршилтдаа ашиглах нь хэт хөгшрөх юмуу өвчтөн болохоос хавьгүй дээр юм байна. Хүн мөнх амьдарч болно гэдэгт Хейворт итгэдэг аж. Эрдэмтэн туршилтынхаа өмнө гэр бүл, найзуудынхаа хүрээнд түр салалтын баяр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)