Олимпийн хотхонд Монгол улсын далбаа мандлаа
- 2012-07-24
- Спорт
- 0
Энэ сарын 27-ноос ирэх сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх “Лондон-2012”
олим пийн наадмын тосгонд Монголын багийн туг мандуулах ёслолын
ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Олимпийн тосгоны дарга Сэр Чарльз Аллен, тамирчдын төлөөлөл, Лондон хотноо амьдардаг монголчууд оролцжээ.
Монгол Улсын баг тамирчдыг хүлээн авч, төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагааг Их Британийн Хүүхэд, залуучуудын театр удирдаж явуулсан.
Бүхэлдээ “Queen” хамтлагийн мюзиклиэр өрнөсөн байна. Энэ удаагийн олимпийн наадмын гол чимэг, бусдад сурталчлах хэлбэр нь Их Британийн соёл, хөгжмийн аугаа түүхийг харуулсан үзүүлбэрүүд байх аж. Олимпийн наадмын нээлтийн үеэр Их Британийн өнцөг булан бүрт орших цэцэрлэгт хүрээлэнд домогт хамтлагууд тоглохоос гадна Төв цэнгэлдэхэд Пол Маккартни тэргүүтэй урлагийн одод ая дуугаа өргөнө.
Р.ГОО
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)