Перугийн ерөнхийлөгч таван сайдаа сольжээ

Тус улсын Ерөнхийлөгч Ольянта Умала өнгөрөгч даваа гаригт яамдын кабинетийн тэргүүнээр Хуан Хименисийг томилсон байна.
Тус улсын Ерөнхийлөгч Ольянта Умала өнгөрөгч даваа гаригт яамдын кабинетийн тэргүүнээр Хуан Хименисийг томилсон байна.
Тэрбээр өмнө нь Хууль зүйн яамны сайдын албыг хашиж байв. Умал нь Ерөнхийлөгчийн албанд томилогдоод жил гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд яамдын кабинетийн тэргүүний албыг ийн гурав дахь удаагаа сольж байгаа юм. Ерөнхийлөгч энэ сацуу Батлан хамгаалахын яамны сайдаар өмгөөлөгч Педро Катериног томилжээ.
Тэрбээр Олон улс, Америкийн шүүхэд хүний эрхийн асуудлаар Перуг төлөөлөн оролцож байсан аж. Мөн Дотоод хэргийн сайдын албанд Вильфредо Педрас, Хууль зүйн сайдын суудалд Эд Ривас нарыг тус бүр сонгожээ. Эд Ривас өмнө нь сайдын орлогчийн алба хашиж байв.
Түүнчлэн ХАА, Эрүүл мэндийн яамдын нарыг ч шинэчлэн томилсон байна. Өнгөрөгч даваа гаригт тус улсын өмнөх Ерөнхий сайд Оскар Вальдес огцрох өргөдлөө өгсөн. Ерөнхий сайд энэхүү алхамдаа албан ёсны ямар ч тайлбар хийгээгүй.
Гэхдээ тэрбээр сүүлийн үед улс оронд тулгараад буй нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх чадваргүй гэсэн хурц шүүмжлэлд байнга өртөх болсон нь ийм алхам хийхэд хүргэсэн болов уу гэж ажиглагчид дүгнэж байгаа аж.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)