АНУ: Химийн зэвсэг ашиглах боломжгүй
- 2012-07-25
- Дэлхий
- 0
Сирийн Гадаад хэргийн яамны төлөөлөлөгч, “Хэрвээ Сирийн мөргөлдөөнд
гаднынхан цэргийн хүчээр саад хийвэл Сирийн Засгийн газар химийн зэвсэг
ашиглах болно” гэсэн сүрдүүлэг маягийн мэдээлэл цацсан.

Үүний хариуд АНУ-ын Төрийн департаментын албанаас мэдэгдэл хийжээ. “Сирийн сөргөлдөөний ямар ч үед химийн зэвсэг ашиглана гэдэг нь хүлээн зөвшөөрч болшгүй асуудал.
Сирийн Засгийн газар ч бидний энэхүү байр суурийг сайн мэдэж байгаа. Бид энэ тухай олон удаа ярьж байна даа” гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэл дээ онцолжээ.
Гэхдээ энэхүү сануулга мэдэгдэл зөвхөн Дамаскат ч бус иймэрхүү аргыг хэрэглэж болзошгүй Сирийн босогчдод ч хамааралтай болж байгаа юм.
Төрийн департаментын төлөөлөгчийн өгүүлснээр, Вашингтон энэ асуудлыг Сирийн Засгийн газартай шууд хэлэл цэхгүй гэнэ. Учир нь химийн зэвсэг ашиглахыг хэзээ ч зөвшөөрөхгүй манай байр суурийг Сирийн Засгийн газар сайн мэдэж байгаа гэж АНУ онцолсныг “Интерфакс” дамжуулжээ.
Ц.МӨНХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)