Америкийн сансрын нисгэгч эмэгтэй таалал төгслөө
- 2012-07-25
- Дэлхий
- 0
Америк эмэгтэйчүүдийг төлөөлөн анх сансарт ниссэн хатагтай Салли Кристен
Райд 61 насандаа Калифорни мужийн Сан-Диего хотноо таалал төгссөн тухай
НАСА-гийн албанаас мэдээлжээ.
Америк эмэгтэйчүүдийг төлөөлөн анх сансарт ниссэн хатагтай Салли Кристен Райд 61 насандаа Калифорни мужийн Сан-Диего хотноо таалал төгссөн тухай НАСА-гийн албанаас мэдээлжээ.
Эмэгтэй нисгэгч Райд анх 1983 онд “Челленжер STS-7” багийн бүрэлдэхүүнд багтаж огторгуйн аянд гарсан бөгөөд дэлхийн түүхийн хуудаснаа сансарт ниссэн гурав дахь эмэгтэй нисгэгч болон тэмдэглэгдсэн билээ.
Түүнээс өмнө Зөвлөлтийн эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова /1963/, Светлана Савицкая /1982/ нар огторгуйн уудамд мөрөө гаргаж байжээ.
Салли Райд сансрын уудмыг зорьсон хоёр дахь нислэгээ 1984 онд мөн л “Челленжер” хөлгийн хамт үйлдсэн юм. Тэрбээр сансар огторгуйд нийт 343 цагийг өнгөрүүлсэн аж.
Райд нисгэгчийн карьераа дуусгасны дараа Вашингтон хот дахь НАСА-гийн төв штабт хэсэг хугацаагаар ажиллаж байжээ. Түүнээс гадна тэрбээр хүүхдүүдэд зориулсан сансрын тухай цуврал номын зохиогч гэдгээрээ олонд танигдсан юм.
Америк эмэгтэйчүүдийг төлөөлөн анх сансарт ниссэн хатагтай Салли Кристен Райд 61 насандаа Калифорни мужийн Сан-Диего хотноо таалал төгссөн тухай НАСА-гийн албанаас мэдээлжээ.Эмэгтэй нисгэгч Райд анх 1983 онд “Челленжер STS-7” багийн бүрэлдэхүүнд багтаж огторгуйн аянд гарсан бөгөөд дэлхийн түүхийн хуудаснаа сансарт ниссэн гурав дахь эмэгтэй нисгэгч болон тэмдэглэгдсэн билээ.
Түүнээс өмнө Зөвлөлтийн эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова /1963/, Светлана Савицкая /1982/ нар огторгуйн уудамд мөрөө гаргаж байжээ.
Салли Райд сансрын уудмыг зорьсон хоёр дахь нислэгээ 1984 онд мөн л “Челленжер” хөлгийн хамт үйлдсэн юм. Тэрбээр сансар огторгуйд нийт 343 цагийг өнгөрүүлсэн аж.
Райд нисгэгчийн карьераа дуусгасны дараа Вашингтон хот дахь НАСА-гийн төв штабт хэсэг хугацаагаар ажиллаж байжээ. Түүнээс гадна тэрбээр хүүхдүүдэд зориулсан сансрын тухай цуврал номын зохиогч гэдгээрээ олонд танигдсан юм.
Ц.МӨНХ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)