Хойд Солонгос хилийн зурвас орчимдоо 50 нисдэг тэрэг байршуулав

Тус улс Өмнөд Солонгостой хиллэдэг хилийн зурвас орчимд дайны үйл ажиллагаанд ашигладаг 50 нисдэг тэрэг байршуулсан тухай өчигдөр мэдээллээ.
Тус улс Өмнөд Солонгостой хиллэдэг хилийн зурвас орчимд дайны үйл ажиллагаанд ашигладаг 50 нисдэг тэрэг байршуулсан тухай өчигдөр мэдээллээ.
Тэдгээрийн зарим нь бөмбөгдөгч пуужин, их буугаар тоноглогдсон гэнэ. Шар тэнгисийн эрэг дээр байрлах Тэдан болон Нучоны нисэх хүчний баазад байршуулсан эдгээр нисдэг тэргийг гэнэтийн довтолгооны үед ашиглах аж.
Эдгээр нисдэг тэрэгний зарим нь Зөвлөлт засгийн үед худалдаж авсан “Ми-2”, “Ми-4”, “Ми-8” зэрэг байлдааны төгс загвар юм байна.
“Интерфакс” агентлагийн онцолж буйгаар нисдэг тэрэгнүүд байршиж буй баазаасаа Өмнөд Солонгосын Пэннендо арал уруу ердөө хоёр минутын дотор хүрэх боломжтой гэнэ. Хойд Солонгосын эл ажиллагааны дараа Өмнөд Солонгосын тал хил дээрх цэргийн албан хаагчдын тоогоо хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)