Хүчит хар салхины улмаас 100 хүн гэмтжээ

Номхон далайн “Висенте” хүчит хар салхи Хонконгийг дайран өнгөрсний улмаас 100 гаруй хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Хар салхи хотод халуун орны аадар бороо дагуулан цагт 140 км-ийн хурдтайгаар шуурсан бөгөөд хамгийн сүүлд 1999 онд дуугарч байсан шуурганы аюулын дохио хотын дээгүүр шөнөжин хангинажээ.

Харин өчигдөр өглөөний байлаар шуурга намжиж аюулгүй болсон гэнэ. Гэхдээ хотын банк, төрийн байгууллагууд, сургууль, хүүхдийн цэцэрлэг зэрэг томоохон газар ажиллаагүй гэнэ.
Хонконгийн хөрөнгийн бирж ч өглөөний арилжаагаа явуулаагүй байна. Хотын төвийн гудамж талбай унасан мод, эвдэрч сүйрсэн эд юмсаар хөглөрсөн байдалтай байгаа аж.
Олон улсын Чек Лап Кок нисэх буудлын 300 орчим нислэг хуваариа хойшлуулж, заримыг нь цуцалсан байна. Хүчит хар салхи одоогоор Хонконгоос алгуур холдож буй агаад зам зууртаа хүчээ сулруулсаар Хятадын өмнөд бүсийн Гуандун мужийг дайран өнгөрөх ажээ.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)