Колорадогийн гэмт хэрэгтэнг энэ сарын сүүлчээр шүүнэ
- 2012-07-25
- Дэлхий
- 0
Колорадо мужийн кинотеатрт болсон аймшигт халдлага өнгөрсөн долоо
хоногийн гол дуулианы нэг байсан. Энгийн хүмүүсийн амь насанд халдаж,
олон иргэнийг бэртээсэн гэмт этгээдийг шүүх хурал энэ сарын 30-нд болох
аж.

Тус мужийн ерөнхий прокурор Кэрол Чемберс гэмт хэрэгтэн Жеймс Холмст цаазын ял өгөх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Гэмт этгээдийн халдлагын зорилго одоо хүртэл тодорхойгүй байгаа аж.
Харин халдлагыг эртнээс төлөвлөн зохион байгуулалттайгаар үйлдсэнийг цагдаа нар тогтоогоод байгаа. Хэрэгтэн өөрийгөө Бэтмений дайсан Жокер гэж төсөөлчихөөд байгаа төдийгүй халдлага үйлдэх үедээ улбар шаргал өнгөөр үсээ будсан байжээ. Хэрэгтний танилуудын мэдээлж буйгаар түүнд сэтгэлзүйн ямар нэг өөрчлөлт, шинж тэмдэг урьд нь илэрч байгаагүй гэнэ.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)