“Нийслэл” лигийн солилцооны цонх хаагдлаа
- 2012-07-25
- Спорт
- 0
Монголын хөлбөмбөгийн холбооны 2012 оны “Нийслэл” лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэхэд бэлэн болжээ. Э
Монголын хөлбөмбөгийн холбооны 2012 оны “Нийслэл” лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэхэд бэлэн болжээ. Эхний тойргийн тоглолтууд Орхон аймгийн Эрдэнэт хотноо болж өндөрлөснөөр солилцооны цонх нээгдэж, хоёрдугаар тойрог эхлэхийн өмнө багууд хүчээ сэлбээд байна.
Лигийн “Хоромхон” баг Ц.Мөнгөншагайг багтаа элсүүлсэн бол “Сэлэнгэ пресс” Лью Юүэ Ян, Цуи Нин Ян, Ли Нин, Пан Жунь нарын дөрвөн хятад тоглогчоор хүчээ зузаатгасан байна. “Эрчим” багийн тухайд хоёрдугаар тойрогт Японы легионер тоглогч Йосүкэ Минамигүйгээр тоглох болсон ч бразил тоглогчдыг багтаа элсүүлжээ.
Харин “Улаанбаатар” дээд сургуулийн баг солилцооны цонхоор Ц.Ганбаяр, М.Батцэнгэл, М.Цэнгэл гэсэн гурван тоглогчоо сольж, ОУХМ хаалгач Ж.Энхбаяр, Э.Анхбаяр, Жардельди Силва /бразил/ гэсэн гурван тоглогчийг нэмж авсан байна. “Мөн “Хангарьд” баг 19 дугаартай Тэмүүлэнг сэлгэж, ОХУ-ын Павел Сергеевич Дробышев, Владислав Олегович Ткаченког элсүүлсэн аж. “Хасын Хүлгүүд” Г.МолорЭрдэнэ, бразил тоглогч Фелипе Бастос Магалрес болон “Сэлэнгэ пресс”- ийн туршлагатай тоглогч Г.Даваа-Очирыг багтаа авчээ.
Ийнхүү солилцооны цонх албан ёсоор хаагдаж, МХБХ-ны үндэсний дээд лиг “Нийслэл” лигийн тэмцээн 24 легионер тоглогчтой боллоо. Тэмцээнийг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, тэмцээн зохион байгуулах газар, хугацааг зарлах гэнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны 2012 оны “Нийслэл” лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэхэд бэлэн болжээ. Эхний тойргийн тоглолтууд Орхон аймгийн Эрдэнэт хотноо болж өндөрлөснөөр солилцооны цонх нээгдэж, хоёрдугаар тойрог эхлэхийн өмнө багууд хүчээ сэлбээд байна. Лигийн “Хоромхон” баг Ц.Мөнгөншагайг багтаа элсүүлсэн бол “Сэлэнгэ пресс” Лью Юүэ Ян, Цуи Нин Ян, Ли Нин, Пан Жунь нарын дөрвөн хятад тоглогчоор хүчээ зузаатгасан байна. “Эрчим” багийн тухайд хоёрдугаар тойрогт Японы легионер тоглогч Йосүкэ Минамигүйгээр тоглох болсон ч бразил тоглогчдыг багтаа элсүүлжээ.
Харин “Улаанбаатар” дээд сургуулийн баг солилцооны цонхоор Ц.Ганбаяр, М.Батцэнгэл, М.Цэнгэл гэсэн гурван тоглогчоо сольж, ОУХМ хаалгач Ж.Энхбаяр, Э.Анхбаяр, Жардельди Силва /бразил/ гэсэн гурван тоглогчийг нэмж авсан байна. “Мөн “Хангарьд” баг 19 дугаартай Тэмүүлэнг сэлгэж, ОХУ-ын Павел Сергеевич Дробышев, Владислав Олегович Ткаченког элсүүлсэн аж. “Хасын Хүлгүүд” Г.МолорЭрдэнэ, бразил тоглогч Фелипе Бастос Магалрес болон “Сэлэнгэ пресс”- ийн туршлагатай тоглогч Г.Даваа-Очирыг багтаа авчээ.
Ийнхүү солилцооны цонх албан ёсоор хаагдаж, МХБХ-ны үндэсний дээд лиг “Нийслэл” лигийн тэмцээн 24 легионер тоглогчтой боллоо. Тэмцээнийг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, тэмцээн зохион байгуулах газар, хугацааг зарлах гэнэ.
Р.ОЮУН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)