“Алтан бөмбөг”-ийн эзэн “Интернациональ”-д
- 2012-07-25
- Спорт
- 0
Уругвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан Бразилийн “Интернациональ”
клубт нэгдэж, эхний тоглолтоо бямба гаригт “Васко да Гама”- гийн эсрэг
хийхээр болжээ.
Уругвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан Бразилийн “Интернациональ” клубт нэгдэж, эхний тоглолтоо бямба гаригт “Васко да Гама”- гийн эсрэг хийхээр болжээ. Энэ сарын эхээр “Интернациональ” багтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан түүнийг Бразилийн хөлбөмбөгийн холбооноос өчигдөр албан ёсоор бүртгэж авсан байна. Үүний дагуу тэрбээр даваа гаригаас эхлэн багийнхантайгаа нэгдэж, бэлтгэлээ эхлүүлжээ.
2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан бөмбөг”-ийн эзэн Форлан өнгөрсөн улиралд Италийн “Интер Милан”-д тоглохдоо 20 тоглолтод ердөө хоёрхон гоол оруулсан билээ.
Р.ОЮУН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)